NOTICE: You are now leaving our website
Phanar Legal accepts no liability for the content of the website of Phanar Asset Managament (a firm regulated and authorised by the Financial Conduct Authority) whose website you are now accessing or any reliance placed by you or any person on the information contained on it. By allowing this link Phanar Legal does not intend to offer (directly or indirectly) any regulated services or advice under the Financial Service and Markets Act 2000 (or similar legislation in any country outside the United Kingdom) or solicit business or offer securities to any person in any country in the world.

If you wish to continue, please click Continue. If you do not wish to be redirected, please click Cancel.
Монгол улс дахь бидний туршлага:
Фанар хэдийгээр саяхан шинээр байгуулагдсан хуулийн фирм боловч тухайн фирмийг цогцлон бүрдүүлсэн хуульч нар нь бүгд олон улсын нэр хүнд бүхий хуулийн фирмүүдэд ажиллаж байсан болон хил дамнасан буюу англо-саксон ба эх газрын хууль, эрх зүйгээр мэргэшсэн хуульч нараас бүрдсэн. Манай хуульч нар бүгд дээрх эрх зүйн системтэй улсуудын хуулиар ажиллах давхар эрхтэй хуульч нар юм. Мөн манай хуульч нар ойролцоогоор дэлхийн 5-6 хэлийг чөлөөтэй эзэмшсэн. Фанар өөрийн ул мөрийг Монголын хууль эрх зүйн орчинд үлдээсэн хэдий ч одоо хүртэл Монголын хуулийн этгээд, хувь хүмүүстэй харилцан ажилласаар байна. Манай фирмийн нэг онцлог нь манай багт Английн хуулийн систем болон Монгол Английн хоорондох бизнес харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж туршлагажсан Монгол хуульч ажилладгаараа онцлог юм. Үүгээрээ ч бид Лондон дахь олон улсын хуулийн фирмүүдээс ялгагдаж байдаг. Бидний Монгол дахь туршлага нь компанийн эрх зүй, уул уурхай, хөрөнгийн зах зээл, банк санхүү, дэд бүтэц, гэрээ хэлэлцээр, арбитрын маргаан зэрэг салбаруудад хуримтлагдсан. Мөн бид Монгол Британийн хоорондох бизнесийн харилцааг улам гүнзгий өргөжүүлэх үүднээс Монгол Британийн Аж Үйлдвэрийн Танхимын нарийн бичгийн үүргийг гүйцэтгэн ажилладаг.
Манай үнэ хөлс
Фанарын үнэ хөлсний загвар нь маш энгийн буюу үйлчлүүлэгчтэй тохиролцсон тухайн ажил үйлчилгээний төлбөрийг үйлчлүүлэгч сар бүр төлж барагдуулах бодлого дээр суурилсан учраас манай хуульч нар үйлчлүүлэгчид үзүүлсэн эрх зүйн зөвлөх үйлчилгээний төлбөрийг цагаар тооцох системээс (дотоодын үйлчлүүлэгч нарт ч мөн адил) ангид байдаг.

Энэхүү загвар нь нэг талаасаа манай үйлчлүүлэгчдэд эрх зүйн үйлчилгээний зардлаа зөв зохистой төлөвлөхөд нь ач холбогдолтой бөгөөд нөгөө талаасаа бид өөрсдийн бэлэн мөнгөний урсгалыг зохицуулж, улмаар эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөлсийг бага байлгах болон захиргааны дарамтыг бууруулахад тустай байдаг.

Бидний үндэс сууриа болгон ажилладаг, зах зээл дээр өрсөлдөх маш өндөр чадамжтай үнийг урьдчилан тохиролцох загвар нь төлбөр тооцооны маш тохиромжтой хэлбэр юм. Учир нь Фанарын хуульч нар бусад хуулийн фирмийн хуульч нарын нэгэн адил өмнөө орлого олох өндөр зорилттой, үйлчилгээний хөлсийг цагаар тооцож эцсийн дүндээ ихээхэн хэмжээний төлбөр мөнгө үйлчлүүлэгч нараас шаардадгүй. Мөн манай өрсөлдөгч нарын нэгэн адил үнэ хөлсний хувьд өндөр, захиргааны ажилтнуудын үйлчилгээ үзүүлсний төлбөр гэх мэтийг нийт зардалд оролцуулан үнийг өсгөдөггүй.

Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгч нарын томоохон хэлэлцээрүүдэд бид гадаад эх сурвалжаа ашиглан "багц ажил үйлчилгээ" эсвэл "өргөн хэрэглээний ажил үйлчилгээ" хэмээн ангилан due diligence буюу дүн шинжилгээ, бичиг баримт ил болгох буюу disclosure, компанийн эрх зүйн хэлэлцээрүүдийн хувьд баталгаажуулалт хийх, эсвэл санхүүгийн хэлцлүүдийн урьдчилсан нөхцөлүүдийг хянах зэрэг маш чанартай үйлчилгээг бага үнээр үйлчлүүлэгчид хүргэх хүсэлтэй хуульч нар Фанарын экосистемийн нэг хэсэг болон ажилладаг.
Бидний ёс зүй
Бид бол орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг бизнес сэтгэлгээтэй хамт олон. Бидний ёс зүй манай бизнесийн хэлбэрийг тодорхойлж байдаг боловч бид ямар нэгэн хүнд суртал үзүүлэхгүйгээр асуудалд шууд ханддаг бөгөөд ажлын үр дүн маань төгс төгөлдөр болоход бидний оруулж буй хүчин зүтгэл бидний ажлын гол үндэс суурь нь болдог.